ДАНШИГ НААДАМ ХҮРЭЭ ЦАМ 2017 & БОГД ХААНЫ МУЗЕЙ

Өнөөдөр буюу 2017 оны 8 сарын 6-ны өдөр "Даншиг наадам - Хүрээ цам 2017" шашин, соёлын наадам 2 дахь өдөртөө үргэлжилж байна. Бид хоёр төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй уг наадмыг үзэж сонирхов.
Даншиг наадмын уламжлал нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын шашны тэргүүн Богд Жибзундамба хутагтын ширээнд өргөмжлөн залж баяр наадам хийж байсанаас үүсэлтэй гэдэг. Харин Монгол улс тусгаар тогтносон 1911 оноос хойш даншиг наадмыг тэмдэглэхээ больсон байсан бол өдгөө 3 жилийн өмнөөс өв уламжлалаа ахин сэргээж, тэмдэглэх болжээ. Монгол орны хувьд эртнээс Буддын шашинтай ойр байсан учир энэ наадамд ихээхэн ач холбогдол өгч өргөнөөр тэмдэглэж байгаа билээ.
Даншиг наадмын хамгийн онцлох чухал үйл явдал нь цам цамнах бөгөөд энэ нь бурхан шашны 5 бага ухааны нэг болох бүжиглэлийн ухаан юм. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийн догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэг ажээ.

Наадмын эргэн тойронд 👀
Даншиг наадам үзэж сонирхсоны дараа Богд Хааны Ордон Музейд очиж үзэхэд Богд хааны эдэлж хэрэглэж байсан зүйлс, тамга, тэмдэг, сандал ширээ гэх мэт эдлэл болон тухайн цаг үеийн гэгээнтэнүүдийн урласан алт гуулин баримал бурхад болон хөрөгүүд байлаа. /Жич: Богд хааны ордон музейд зураг дарах хориотой байлаа./

Comments
Post a Comment